Дэлхийн хамгийн хөөрхөн царайлаг эмэгтэй жагсаалтыг Жулиа Робертс тэргүүллээ. \”People\” сэтгүүлээс явуулсан судалгаагаар тэр дэлхийн хамгийн царайлаг эмэгтэйн жагсаалтыг тэргүүлсэн байна. Жулиа Робертс \”Хөөрхөн хүүхэн” киноны дүрээр алдаршсан. Түүнээс хойш 26 жилийн дараа энэхүү амжилтаа дахин давтлаа.Жулиа хэлэхдээ \”миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүст маш их баярлалаа. Өмнө нь таван удаа хөөрхөн хүүхнээр тодорч байсан” гэв. Өдгөө 50 настай жүжигчин бүсгүй гурван хүүхдийн ээж болсон тэрбээр хувийн амьдралдаа анхаарлаа түлхүү хандуулаад байна.