Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдэд эргүүл ажиллуулах зорилгоор \”1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд \”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд олон нийтийн оролцоо” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг энэ оны 04 дүгээр сарын 13-нд зохион явууллаа.
Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн засаг дарга, ИТХ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хил хамгаалах ерөнхий газар ,Батлан хамгаалах яам, Баянзүрх дүүргийн 1,2,3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасгийн төлөөллүүд оролцсон юм.
\”1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрийн хооронд Батлан хамгаалах их сургуулийн 300 сонсогч, Баянзүрх дэх цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн 150 гаруй алба хаагчид гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг амжилттай гүйцэтгэлээ. Тухайлбал:
Тус дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Г.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч Д.Төгөлдөр, Т.Багабанди нар нь иргэн Б-г зодож амь насыг хохироосон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна.
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БЗД-ийн 18-р хороо хавдар судлалын автобусны буудал дээр иргэн Т автобуснаас буух үедээ куртикны халааснаасаа эд зүйлээ хулгайд алдсан хэргийг явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-н сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнхмарт нар илрүүллээ.
Гэмт хэрэг, зөрчил илрүүлж ажилласан алба хаагчид, сонсогчдыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан, арга хэмжээг дэмжиж ажилласан Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХИС-н захирал х/г Я.Чойжамц, дэд захирал х/а Жаргалан болон сургуулийн нийт сонсогчдод талархал илэрхийллээ.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв