Египет улсад 500 кг жинтэй эмэгтэй өөхөө соруулах хагалгаанд оржээ. Эмч нар түүний биеийг аюултай таргалалтын өвчин гэж оношлон жин бууруулах хагалгаа хийжээ. Түүний хагалгаа амжилттай болж 250 кг жинтэй болсон байна. Абд Эль Aту гэх бүсгүй хүүхэд насандаа тархиндаа цус харваснаас болж нэгэн төрлийн саажилттай болжээ. Бүсгүй анх төрөхдөө таван кг жинтэй төрсөн байдаг. Тэрээр өөрийн жиндээ байнга санаа зовдог хэдий ч өвчний улмаас түүний бие хурдацтай таргалжээ. Эмч нар түүнийг хагалгаанд оруулсны дараа биеийн жингийн индексийн 40 хувийг хортой таргалалт буюу үхэл дагуулах эрсдэлтэй гэдгийг сануулсан байна. Мөн гиннесийн номонд 2013 онд хамгийн тарган хүнээр АНУ-ын иргэн Паулын Поттер 293 кг жинтэй бүртгэгдэж байж.