Хоёр настай хүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болоод хоёр дахь өдөртэйгөө золгож байна. Онцгой байдлын албан хаагчид, нутгийн сайн дурын иргэд нийлсэн баг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр.
Шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу агаараас эрэн хайх баг мөн ажиллаж байгаа. Энэ үед цахимаар олон төрлийн мэдээлэл цацагдаж байна. Гэвч бага насны хүүхэд ойд төөрөөд эсэн мэнд олдсон тохиолдол олон байдаг юм шүү.
Тухайлбал: ОХУ-ын Якутад 2014 онд 3 настай хүү ойд төөрөөд 3 өдөр цөөн тооны шоколад идэн тэсэж, эсэн мэнд олдсон.
АНУ–д 2019 онд Өмнөд Каролинад 3 настай хүү 2 өдөр ойд төөрсөн ч нохой түүнийг хамгаалж байсан гэж мэдээллэсэн бөгөөд хүү эрүүл мэндийн ноцтой асуудалгүй олдсон.
Канад улсад 2018 онд Онтариод 2 настай хүүхэд гэрийн ойролцоо ойд төөрч 4 цагийн дараа амьд мэнд олдсон байна. Орон нутгийн иргэд, цагдаа нар хурдан хайлт зохион байгуулснаар эрсдэлгүй олж чаджээ.
Австрали улсад 2021 онд 3 настай хүү Викториа мужийн ойд 3 өдөр төөрсөн ч ойролцоох горхиноос ус ууж, дулаан газар хэвтэж байсан тул эрүүл мэнддээ ноцтой хохиролгүй олж чадсан байна.
Тиймээс хүүг эсэн мэнд байгаасай гэж бүгд залбирцгаая. Аймгуудаас залуус эрэн хайх ажиллагаанд хүч нэмэхээр цуглан хөдөлцгөөж байна…