Төв, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт дуудлагын дагуу 15 хүний амийг аварч, 209 иргэнийг утаатай бүсээс гаргаж, аюулгүй байдлыг хангажээ.
Улсын хэмжээнд дээрх хугацаанд нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, 1 ойн түймэр, 1 газар хөдлөлт болон 12 усны болон зам тээврийн осол дуудлага тус тус бүртгэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ