Архангай аймгийн Засаг даргын Тамгын
газрынхан мэргэжилтнээ зодож танхайрч байх үеэр Эрдэнэт хотод ч мөн адил хэрэг
гарчээ. Тодруулбал, энэ сарын 10-нд БНХАУ-ын Манжуур хотын төлөөлөгчид Эрдэнэт
хотод айлчилсан байна. Улмаар төлөөлөгчдийг \”Эрдэнэт үйлдвэр”-ийн Сэлэнгэ
амралтын баазад аваачиж хүлээн авалт зохион байгуулжээ. Харин тэр шөнө Орхон
аймгийн МАН-ын дарга Л.Батлут харуул хамгаалалтын албаны Э гэгчтэй маргалдаж,
улмаар зодож танхайрсан байна.
Хохирогч хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод
ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол Л.Батлутыг Орхон аймгийн цагдаагийн хэлтэс
саатуулан шалгаж байгаад Булган аймгийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн талаар эх
сурвалж мэдээлж байна.
А.Аюуш