Оффшортой холбоотой хуулийн төсөл анх оффшорчдыг хамгаалсан агуулгатай байсан учраас Т.Аюурсайхан тэргүүтэй цөөхөн эх оронч гишүүд эсэргүүцэж оффшорын хуулийн төслийг хэлэлцэхгүй буцаах санал гаргаж санал хураалгасан байдаг. Гэвч гишүүдийн олонх буцаахгүй хэлэлцэж батлана гэж кноп дарж зүтгүүлсэн.
Ард нь оффшорчин Сү.Батболдын лоббигоор зүтгүүлсэн энэхүү хууль нэгэнт дийлэнхээр кноп дарагдаж хуулийн төсөл чуулганаар орж батлагдах нь тодорхой болсон учир шударга гишүүд олон сар уйгагүй зүтгэж байж зохих зөв өөрчлөлтүүдийг хийж чадсан байдаг. Тэр үед захиалгатай дайралтууд, хуулийг мушгин тайлбарласан явдлууд ихээр гарч байсан ч тэд байр сууринаасаа огтхон ч ухраагүй.
Одоо оффшортой луйварчид батлагдсан хуулийн нэг заалт болох ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД гэсэн зүйл тэдний хоолойнд угласан олс болсоныг ойлгож, энэ заалтыг Үндсэн хуулийн цэцэд хүчингүй болгуулж хуулиас улстөрчдийн гэр бүлийн гишүүдийг хасч, оффшорчдыг жинхэнэ утгаар хамгаалсан нөхцөл рүү явуулж байна.