Өчигдөр болсон Парисын халдлагын улмаас нэг цагдаа амь үрэгдэж, нэг эмэгтэй шархадсан хэрэг гарсан. Хэрэг гарсны дараа Элипсэйн талбайн ойр орчмын хүмүүсийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газар аваачсан. Парисын мөрдөн байцаагчид шуурхай ажилласны үр дүнд халдлага үйлдсэн сэжигтэн этгээдийг илрүүлээ. Энэхүү халдлагыг 39 настай Бельги хочит «Карим Чурфи» үйлдсэн гэж тогтоосон байна. Тэрээр өмнө 20 жилийн турш шоронд хоригдож, 2001 онд алан хядах үйл ажиллагаанд оролцсон нэгэн байжээ. Цагдаа нар түүнийг Парис хотын баруун захаар хайж байгаа ч Берлин руу галт тэргээр зугтсан байж болзошгүй гэж мэдээлжээ. Мөн мөрдөн байцаагчид хамсаатнууд байгаа эсэхийг тогтоохоор сайтар шалгаж байна.