Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Өчигдөр тэмцээний нэг хэсэг болох шатрын бодлого бодолтын ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд манай улсаас “Босоо ноён” клубийн тамирчин кандитат мастер И.Цэлмүүн түрүүлжээ. Тэрээр 12 хүртэлх насны ангилалд боломжит 30 онооноос 29-ийг нь авч дэлхийн аварга болов.
Казахстан улсын Алматы хотод өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдөж байна. Уг тэмцээнд манай улсаас 5 дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин оролцож байна.