Ирэх онд 50 мянган иргэнийг Япон руу дадлагажигчаар илгээх болсонтой холбогдуулан тус улсад төлөөлөгчийн газар байгуулахаар болжээ.
Япон улсад дадлагажигч ажилтан илгээхэд зориулан энэ оны улсын төсөвт 560 сая төгрөг суулгажээ. Тус хөрөнгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулах, Японд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах аж.
Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбож, Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэгтэй байх юм. Мөн энэхүү дадлагажигч ажилтнууд Япон улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах гэнэ.