Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэнтэй холбогдуулан нэр дэвшигчид албан ёсоор сонгуулийн ерөнхий хороонд ирэх долоо хоногт бүртгүүлэх аж.
Өнөөдрийн байдлаар АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон эрхмүүд бол Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Батбаяр, Б.Жаргалсайхан нар өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдийг намын дотоод дүрмийн дагуу ҮЗХ-д нэр дэвшүүлж, хамгийн өндөр оноо авсан нэг нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр болжээ.
Намууд хуулийн дагуу ирэх тавдугаар сарын сарын 2-5 өдрүүдэд нэр дэвшигчдээ тодруулж, бүртгүүлэх журамтай.
Харин МАХН-ын О.Баасанхүү гишүүн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ам нээхдээ таван гишүүнийг нам дотроо өрсөлдүүлнэ. Хамгийн өндөр оноо авсан нэг нэр дэвшигчийг албан ёсоор сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэх гэнэ. Мөн гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун тус намаас нэр дэвшихээр ярилцаж байгаа гэнэ.