Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцуулж байна.
Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнэ өндөр байгааг иргэд шүүмжилдэг. Төрөөс эмийн үнийг зохицуулах гэж оролдсон, хувийн бизнес учир үр дүнд хүрээгүй.
Улаанбаатар хотод 386 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрийн хэрэглэх эмийг ямар эмийн санд, хэдээр худалдаж байгаа мэдээллийг цаг тутамд авах боломжийг бүрдүүлж байна. Жишээлбэл, Ханиадны терафлю гэж эм зарим эмийн санд 9000, заримд нв 11 мянган төгрөгөөр зарагдаж байна. Үүнийг иргэн системээс хараад аль эмийн сангаас эмээ авахаа шийднэ. Эмийн сангууд ч энэ мэдээллийг харах тул ямар үнээр борлуулахаа бодох хэрэгтэй болно. Энэ бол зах зээлийн зарчим юм.
Системийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Дараагийн шатны ажил нь улсын хилээр орсон бүх эм болон эмнэлгийн хэрэгслийг бүртгэнэ. Эмийн хугацаа хэзээ дуусахыг мөн нэгдсэн системээр мэдээлнэ.