Өнөөдрийн байдлаар 1500 тонн сайжруулсан түлш, 950 тонн хагас коксон түлш борлуулалтын цэгүүдэд худалдаалагдаж байна.
Тэрээр “Энэ жил бид хагас коксон түлшийг 306 мянган тооныг худалдан авч нийлүүлнэ. Энэ сарын хувьд 62 мянган тооныг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Улмаар сар болгон 50-60 мянган тооныг оруулж ирэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сард гэхэд 306 мянган хагас коксон түлшийг бүрэн оруулж ирж дуусна.
Одоогоор таван толгой түлш дээр 12 мянган тонн хагас коксон нүүрс бэлэн байна.
Үндэсний хороо хуралдаж 400 борлуулалтын цэг дээр хагас коксон түлшийг борлуулахаар болсон. Ийнхүү өнөөдрийн байдлаар 1500 тонн сайжруулсан түлш, 950 тонн хагас коксон түлш дээрх цэгүүдэд борлуулагдаж байна. Иргэд сонголтоороо түлшээ авч, хэрэглэж болно.
Хагас коксон түлшийг сайжруулсан шахмал түлш түлж хэрэглэдэгтэй адилхан хэрэглэнэ. Иргэдийн коксон түлшийг илч өндөртэй учраас ул, ширмийг хайлуулна гэх ташаа мэдээлэлтэй байсан. Ийм асуудал бол гарахгүй гэдгийг хэлье. Учир нь түлшний илч нь сайжруулсан шахмал түлштэй ижил түвшинд учир ийм асуудал үүсэхгүй.
Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулах боломжтой гэх судалгааг хийсэн. Улмаар бид цаашид НҮБ-тай хамтран агаарын бохирдол доторх хүнд элементүүдийг судалж, бууруулах чиглэлд ажиллана. Бүр цаашлаад айл өрхүүдийг хийн газад шилжүүлнэ” гэлээ.
Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой аж.