Таны үс хуурайшаад өнгөө алдах, эсвэл хагтаад байна уу . Тэгвэл гар доорх материалаар үснийхээ асуудлыг шийдээрэй.
Бананатай маск
Нэг ширхэг банана, нэг халбага зөгийн балыг хооронд нь холино. Нухсан бэлдэцээ 20 минутын турш үсэндээ түрхэнэ. Дараа нь бүлээн усаар угаана. Ингэснээр таны үс хагтахаас сэргийлнэ. Хэрэв хагтсан бол энэ аргыг туршаад үзээрэй.
Аспирины маск
Аспирин таны үсийг гэрэлтсэн өнгөлөг болгохоос гадна хүчтэй бат бөх болгоно. Аспирин нь найрлагадаа салициллийн хүчил агуулсан байдаг тул үсийг гайхалтай гялалзуулдаг. Гэхдээ аспирины тунг хэтрүүлэх хэрэггүй.
Орц: Аспирин 3-4 шахмал, шампунь
Аспиринаа шампуньтай хольж нухаад үсэндээ массаж хийх маягаар угаана. 10 минутын турш массаж хийсний дараа бүлээн усаар үсээ зайлна. Энэхүү аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр таны үс гайхалтай эрүүл өнгөлөг харагдана.