1945 оны аравдугаар сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан байдаг. Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгсэнээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна.
Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадаагүй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгчээ.
