• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 6 сарын 15
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

    Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

    18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

    Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ

    Энэ зундаа багтааж нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина гэв

    Увс аймагт VIII/1-ний өдөр хүртэл наадам, овооны баяр, ургийн баяр зохион байгуулахыг хориглолоо

    Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан

    Хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авчирлаа

    Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хаслаа

  • Улс төр

    Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

    Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагчаар БНХАУ-ын “Эн Эф Си” компани шалгарлаа

    Г.Дамдинням: Менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээг бууруулсны дараа “Онтрэ”-г ярина

    Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ

    Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудад арга хэмжээ авна, ажлаас нь чөлөөлнө

    Д.Амарбаясгалан: 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3,000 төгрөг хүрсэн нь төрийн дэмжлэг хэтэрснийг харуулж буй хэрэг

    Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглолоо

    “Замын-Үүд–Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Монголын талын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

    С.Цэнгүүн: Засгийн газар өнөөдрөөс БЭТ томилох боломжгүй болж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

  • Дэлхий дахинд

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ  буулаа

    Нью-Йорк хотод эмх замбараагүй байдал дэгдэж, олон хүн бэртжээ

    Хиймэл оюун Дундад зууны, тайлагдаагүй бичгийг уншиж чаджээ

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж Киевийг галдав

    Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

    329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

    АНУ-д агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлдөн сүйрчээ

  • Эрүүл мэнд
    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

    ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд ирлээ

    Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

No Result
View All Result

Д.Тэрбишдагва:Хямралаас богино хугацаанд гарч чадвал татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой

by
2017-04-26 12:04
in Улс төр
0
SHARETWEET

\"\"

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсөвт тодотгол хийх төслийг УИХ-аар баталчихлаа. Төсвийн тодотголоо баталж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь чухал гэж байгаа ч тэдний шаардлагаар тодотгол хийх нь буруу гэсэн хандлага ч байсан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд маань өөрөө ОУВС-гийн шахалт шаардлагаар гэдэг үгийг хэлээд байгаа юм. ОУВС харин \”Бид зарлагаа багасгаж, орлогоо нэмэгдүүл гэдэг шаардлага л тавьсан. Хэрхэхийг Монгол Улсын Засгийн газар шийднэ” гэдэг зүйл ярьсан байна лээ. ОУВС-гийн төсөл хөтөлбөр өмнө нь хэрэгжихдээ сайн байгаагүй талаар олон улсад нэлээд шүүмжлэгдэж байсан тул тэд өөрсдийн бодлогодоо тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан. ОУВС-гийн хөтөлбөрт орох шаардлага байна уу гэвэл байна. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнууд дэмжлэг туслалцаа үзүүлэх гэдэг нөхцөл байх шиг байгаа юм. Тиймээс хөтөлбөрт хамрагдсанаар улс орны нэр хүнд, эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд дэм болно гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газар \”ОУВС тэгж шахсан учраас бид хөтөлбөрт орж байна” гээд зарим нэг нь \”Бид уулзсан тэгж байна ш дээ” гэж яриад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар гэж байдаг юм бол тэр дотроо бүх зүйлээ ярих хэрэгтэй. Дараа нь Их хурал дээрээ хэлэлцээд ийм нөхцөлийг нь авъя, энэ нь бидэнд хүнддэж байна гээд ярих ёстой л доо. Харамсалтай нь ОУВС шахсан юм шиг яриад, тэд \”Бид туслах гэж байгаа. Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлнэ” гэсэн хоёр байр суурь яваад байна. Энэ нь өөрөө ойлгомжгүй байдлыг бий болгоод байгаа хэрэг. Монгол Улс хөтөлбөрт хамрагдахдаа маш сайн тооцоо судалгаа хийж, цаашдаа хямралаас хэрхэн гарах вэ гэдгээ сайтар тооцоолох ёстой. Түүнээс биш ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар зээл авч эдийн засаг сэргэнэ гэдэг чинь логикоороо зөв биш. Анзаарсан бол би хэд хэдэн зүйлийг л хэлээд байгаа.

-Тэр нь юу юм бэ?

-Нэгдүгээрт, бид мөнгө шаардахгүйгээр нь хариуцлагын тогтолцоогоо сайжруулчихъя. Бүгдээрээ илүү цаг ажиллая. Эдийн засгийн хямралтай энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудад хөдөлмөрийн цаг үйлчлэхгүй шүү. Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байя. Хүн харахад мөнгө шууд орж ирэхгүй юм шиг хэдий ч хариуцлага, сахилга батаар олон зүйлийг бий болгох хэрэгтэй. Төрийн түшээд хариуцлагатай болоод ирвэл нийгэм хариуцлагатай болно.

Хоёрдугаарт, яавал зардлаа багасгах вэ. 2006-2016 оны хооронд төрийн алба 65 мянган хүнээр нэмэгдсэн. Төрийн албан хаагчдыг ажлаас нь халчихаар бүгд ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдэг. Үгүй л дээ. Төрийн албанд ажиллаж байсан чадварлаг хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжтой. Төрөөр ажлаа үнэлүүлж, төрөөс цалин авах нь чухал биш. Өмнө нь агентлагууд гэхэд орлогчгүй, зарим нь нэг орлогчтой байдаг байлаа. Одоо гэтэл гурван орлогчтой болчихсон байх жишээтэй. Тиймээс төр өөрөө данхар бүтцээсээ хэрхэн салах боломж байна, түүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнийг дагасан машин унааны зардал хэмнэгдээд ирнэ.

Гуравдугаарт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг яагаад нэмэгдэхгүй байна вэ. Тэр байгууллагуудыг бид яагаад үр ашигтай байлгаж болдоггүй юм. Зээл авчихаад өөрсдийгөө санхүүжүүлээд явж байгаа аж ахуйн нэгж байна. Тэр утгаараа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цэгцлээд зарахыг нь зарж борлуулаад, үр ашигтайг нь ажиллуулаад явах ёстой. Үүнийгээ хийх хэрэгтэй.

Юм хийж бүтээж байгаа хүмүүсийнхээ тэтгэврийн насыг уртасгах, унадаг автомашиных нь татварыг нэмэгдүүлэх нь зөв үү. Энэ хүмүүс чинь бүтээгчид. Гэтэл цаана чинь алтны төлөө дайн болж байна. Тиймээс алтнаас авах татварыг нь нэмэгдүүлье гэж Засгийн газар байгуулагдсаныхаа дараа зоригтой оруулж ирсэн ч Их хурал дээр дэмжлэг аваагүй. Үүнээсээ айгаад байдаг юм уу эсвэл алтныхны лобби тийм хүчтэй байдаг юм уу, алтны татварыг нэмэхгүй гэсэн. Монгол Улс сахилга хариуцлагыг хэрэгжүүлж л байгаа юм бол гаргасан грамм алт бүрээ тушаа. Тушаасан алтнаас чинь татвар төлнө. Гэх мэтчилэн боломжууд байхад үүнийгээ ашигласангүй. Шулуухан хэлье. Үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Татвар авах ёстой хүмүүсээс нь боломжийн хэмжээгээр нь татвар авъя. Татвар хэдий хэмжээгээр хуримтлагдана, төдий чинээ зөв хуваарилалт явагдана.

-Нэг хэсэг нь бараг л тэр чигтээ татваргүй улс болно гэж зүтгээд нөгөө хэсэг нь татварыг бүр нэмэх хэрэгтэй гээд байх юм…

-Бид ямар ч татваргүй эсвэл халамжийн улс байж болохгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. ОУВС хөтөлбөрийг баталчих юм бол манайд мөнгө орж ирэх хандлага байна. Гэхдээ энэ мөнгө нь зүгээр \”май” гээд өгчихөж байгаа мөнгө биш. Зээл шүү. Зээлийг аль болох бага хүүтэй аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж чадвал бид өрөө төлнө. Бүсээ чангалж, ходоодоо хоосон болгохоосоо өмнө төрд байгаа хүмүүс хийж байгаа ажлаа хоёр дахин илүү хийх л хэрэгтэй юм. Ингэж байж л улс орноо хүнд байдлаас гаргана. Энэ нь хариуцлага л даа.

–Та төсвийн тодотголд тийм ч таатай хандахгүй байгаа юм байна. Хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байсан л даа. Ард түмнийг унтаж байхад баталсан төсвийн тодотгол ард түмний нуруунд ачаа үүрүүлчихэв үү, төр бүсээ чангалчихав уу?

-Төсвийн тодотголыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд батлагдсан болохоор ард түмэн төсвийн тодотголыг батлах ёстой гэдэг сэтгэл зүйтэй байсан. Ард түмэн үүнийг ойлгох гэж оролдож байна. Орлогоо яаж нэмэгдүүлж, зардлаа хэрхэн багасгах вэ гэдэг дээрээ дутуу төсвийн тодотгол боллоо. Тиймээс сэтгэл тийм ч хангалуун биш байгааг нуугаад яахав. \”Бид хоёр цагийн дотор төсвийн тодотголыг батлахгүй бол ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй боллоо” гэж Сангийн сайд ярьж байсан. \”Ингэж цаг хугацаанд шахахаар нэг зүйл буруу болчихдог шүү” гэж шөнөөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэлсэн. Миний байр суурь цагаан сар, наадам, шинэ жилээр шөнө дүл болтол хуралдаж шийдвэр гаргахдаа алдаа гаргадаг. Намайг байнгын хороогоо хуралдуул гэсэн болохоор хуралдууллаа. Гишүүд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй гэж хэлээд хурлаа хийсэн. Ингэж цагийг нь тулгаж байхаар намрын чуулганы дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэж болох байтал шөнөөр ингэж шахаж хуралдуулах нь буруу гэдгийг нь Сангийн сайдад хэлсэн. Бид ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Богд хаан тамгаа дарчихаад \”Би юу хийчихэв ээ” гэдэг шиг араас нь олон юм ярихаасаа илүүтэй батлагдсан төсвийнхөө хэмжээнд яавал хөтөлбөр үр дүнтэй болох вэ гэдгээ ярих ёстой. Хямралаас богино хугацаанд үр дүнтэй гарч чадвал дараа нь тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой. Бид үргэлж болохгүйгээ дуудаад байх юм. Болох хүртэл нь зүтгэх хэрэгтэй.

-Сөрөг хүчний зүгээс хүүхдийн мөнгийг таначихаад өөрсдийн зардлаа 404 тэрбумаар Засгийн газар нэмэгдүүлээд ороод ирлээ гэж шүүмжилж байгаа. Засгийн газар урсгал зардлаа танах боломж байгаагүй юу?

-Бодитой зүйл ярих хэрэгтэй. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дээр авсан тул түүнтэй холбоотойгоор нэмэгдсэн зүйлс бий. Хөгжлийн банкин дээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөр Хөгжлийн банк, Засгийн газрын алинд нь ч байсан мөнгөө төлөх ёстой. Гэсэн ч Засгийн газар хэмнэх ёстой зүйлсээ хэмнэх хэрэгтэй байсан. Түүнээс биш 404 тэрбум төгрөгөөр нэмсэн гэдэг нь үнэнд нийцэхгүй.

-Долоон төрлийн татварыг нэмэх асуудал олны анхаарлыг татсан. Гэсэн ч татвар нэмэх нь зөв гэж Их хурал үзлээ. Татварууд ард түмний амьдралд дарамт болохгүй гээд байгаа л даа. Үнэн юм уу?

-Татвар нэмж болохгүй гээд байдаг ч үнэндээ бид бараг татваргүй улс болох хүсэлтэй шахам болчихоод байгаа нь буруу. Татвар нэмэх асуудлыг Засгийн газар зөв оруулаад ирчихвэл нэмэх газар нь нэмээд, хасах газар нь хасаад явах хэрэгтэй. Бид гарч байгаа алтнаасаа татвар авдаг болоход л бусад бүх нэмэгдсэн татварын орлогоо бүрдүүлчих боломжтой. Тухайлбал, хадгаламжийн хүүгээс татвар авна гээд байгаа ч ямар хэмжээний хадгаламжтай бол татвар авах юм, ямраас нь авахгүй юм гээд ялгах хэрэгтэй. Сайн, муу ямар нэгэн байдлаар хадгаламжиндаа ихээхэн хэмжээний мөнгө байршуулсан бол татварыг тодорхой хэмжээгээр нэмээд авчихад нэг их хохиролтой ч юм биш. Монгол Улс зээлийн хүүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоо бид хадгаламжийн хүүгээ харьцангуй багасгах хэрэгтэй. Манайхан хадгаламжийн хүү буурчихвал мөнгөө хадгалуулах хүн олдохгүй гэдэг. Үнэндээ манайхаас өндөр хүүтэй газар өөр байгаа юм уу. Бид хамгийн өндөр хадгаламжийн хүү төлдөг юм бол жаахан бууруулчихад бидний авах зээлийн хүү буурах боломжтой. Түүнээс биш Засгийн газрын оруулж ирсэн болгоныг бид буруутгаж, ус цацаад байж болохгүй. Үүнийгээ ард түмэнд зөв ойлгуулчихад хүлээгээд авчихна. Гэтэл өөрсдөөсөө эхлэх зүйлсээ эхэлчихэж чадахгүй байгаа болохоор ард түмэн дургүйцээд байгаа юм. Ямар ч Засгийн газар магтаал сайшаал хүртээд байх нь ховор байдаг. Бид зөв зүйлийг дэмжээд буруу зүйлийг нь засахын төлөө шахаж шаардах ёстой. Засгийн газрын хийсэн болгоныг болохгүй байна гэж шүүмжилдэг энэ арга барилаасаа ч салах ёстой. Энэ хорвоо дээр хар, цагаан хоёр л өнгө байдаг мэт талцдаг, зааглагддаг. Үнэндээ цаана чинь цэнхэр, ногоон, улаан, шар гээд олон өнгө байдаг юм шүү дээ.

-Бензин шатахууны онцгой албан татвар нэмэгдэх нь. Бензиний үнийн савлагаа ард түмний амьдралд хэрхэн нөлөөлдгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Та ямар бодолтой байгаа вэ?

-Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ бараг өсөхгүй болов уу гэж Засгийн газар тооцож, онцгой албан татварыг нэмэхээр оруулж ирсэн юм билээ. Олон улсын зах зээлд нефтийн үнэ өсөхгүй бол бага зэргийн татвар нэмлээ гэхэд манайд үнийн нөлөөлөл гарахгүй гэж үзсэн юм шиг байгаа юм. Үүнийг сайн мэдэхгүй байна. Бензин, шатахуунаар их оролдох нь сайн зүйл биш. Хамгийн эмзэг сэдэв бензин, шатахуун байдаг. Дуулианаар нь жаахан нэмлээ гэхэд дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг золигийн юм манайд болдог. Бид онцгой албан татварыг нэмэх, нэмэхгүйгээсээ илүү олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэрийн асуудлаа шийдэхгүй юм уу. П.Очирбат гуай газрын тосоор дээлээ мялааснаас хойш хэдэн жил өнгөрөв. Улс төр болохоор л нефтийн үйлдвэр барина, барихгүй гэдэг. Нефтийн үйлдвэр барина гэж ярьсан хүмүүс нь од болдог. Одоо тэр үйлдвэрээ барьчих л даа. Зарим нь нефть боловсруулах үйлдвэр барьж болно гэхээр нөгөө хэсэг нь болохгүй гэдэг. Боломжтой бол бид өөрсдийнхөө нефтиэр өөрсдийн үйлдвэрээ барих ёстой. Болохгүй бол түүхий нефть оруулж ирээд ч хамаагүй бензинээ үйлдвэрлэх шаардлагатай. Алдаршихын тулд нефтийн үйлдвэр ярьж болохгүй л дээ. Үр дүн гаргахын төлөө хийх ёстой.

-Автомашины онцгой албан татвар нэмэгдэж байна. Ялангуяа шингэрүүлсэн хийн болон хос хөдөлгүүрт автомашинуудын татвар илүү нэмэгдэж байна. Насжилтаасаа хамаараад приус машин гэхэд таван сая төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Тавдугаар сарын нэгнээс хууль нь хэрэгжинэ. Ард түмэн унах унаагүй болох юм байна гэж ярьж байна л даа…

-Монгол төр гэж байгаа юм бол цаашид автомашины насжилт дээр анхаарал хандуулах ёстой. Гадны төмрийн хаягдал шахуу болсон машинуудыг оруулж ирсээр байх юм уу. Гэхдээ ард түмний амьдрал ямар байгаа билээ гэдгээ мартаж болохгүй юм. Иргэдийн амьдрал ахуй сайжирчихвал автомашины насжилтыг нь багасгаж болно. Үүнийг сайтар судлахгүй бол эмзэг асуудал юм билээ. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ бензин, шатахуун, автомашин руу орох нь зөв үү, алтны татварыг нэмэх нь зөв үү, хариуцлага руу орох нь зөв үү гэдгээ бид ялгаж салгах ёстой. Би татвар төлөх ёстой, байгалиа хамгаалах ёстой гэж ярьдаг хүн. Гэхдээ үүн дээр ингээд хоёрдмол сэтгэлтэй болчихоод байна. Бид хэзээ яаж нэмэх вэ гэдгээ бодох ёстой болчихоод байгаа юм. Нэг зүйлийг шүүрч авах биш Монголынхоо эдийн засгийг хамтдаа хөгжүүлэх хэрэгтэй. Бензин шатахуун, автомашины татварын асуудлыг сөхөөд ард түмэндээ хайртай хүний дүрээр популизм хийгээд явж болно. Гэхдээ би тэгэхгүй. Бид ард түмнээ ажилтай, орлоготой болгочихвол хэн олон жилийн насжилттай хуучин автомашин унахыг хүсэв гэж дээ.

-ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь өнөө маргаашаа аргацаан суугаа бизнесийнхэнд хүндээр тусах байх даа?

-Та намайг татвар нэмсэн хүнд талаар нь яриулах гээд л асуугаад байна. Миний хувьд зарим зүйл дээр санал нэг байгаа ч заримтай нь санал нийлэхгүй байгаа, энэ Засгийн газрын. Төсвийн тодотголын хүрээнд хуулиуд батлагдсан. Их хурлаар хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулаад татвар нэмэхээр болчихлоо. Үүнийг хамгийн их шүүмжилж чадах хүн. Нэгэнт олонхиороо шийдээд хууль баталчихсан байхад ганцаарчилсан тоглолт хийх нь надад таалагдахгүй байна. Одоо нэгэнт Их хурал шийдсэн болохоор бушуухан хэрэгжүүлж, ард түмнээ ажилтай болго, олон улсын зээлүүдээ эргүүлэн төл. Олон улсын зах зээлд байгалийн баялгийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед боломжийг ашиглаж чадвал үр дүн гарна. Нэмсэн татвар болгоныг эсэргүүцэн ярьж болох ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Хэд хэдэн боломж байсныг Засгийн газар анхаараагүй ч цаашид хэрэгжүүлэх ажилдаа анхаарах ёстой. Аль болох зөв үйлдэл хийхгүй бол төрийн томчууд тэр бүр ард түмний дунд очиж чаддаггүй болохоор тэдний бухимдлыг олж харахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт иргэдтэй уулзаж байхад итгэл алдарсан нэг хэсэг байхад \”Та нар идэвхтэй ажиллаж хонгилын үзүүрт гэрэл биш тэр гэрлээ нааш нь аваад ирвэл бид тэсээд гарахад бэлэн байна” гэсэн хэсэг ч байна. Нэмэгдсэн татвар болгон дээр шүүмжилж ярилаа гээд хууль батлагдсан болохоор үр дүн өөрчлөгдөхгүй. Тийм болохоор батлагдсан хуулиудынхаа хүрээнд л сайн ажиллах хэрэгтэй.

–Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд эргүүлэн татсан. 800 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессыг хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Та ямар ч байсан ажлын хэсгийг нь ахлахаар болж. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид нийгэмд хэрүүлийн алим тарих зүйлсээ өөрсдөө хийгээд байгаа юм. Дахин хэлье, том бодлогоор нь энэ улсыг бид аятайхан аваад явчих юмсан. Тэгэхгүйгээр гэнэтхэн нэг сэдэв гаргаж ирээд шуурдаг боллоо. Концесс гээд баахан шуугиад сүйд хийчихсэн юм шиг л ярьдаг. Оффшор, Эрдэнэт, Таван толгой гээд сэдэв гаргаж ирээд бужигнуулдгаа болих цаг болсон. Манайхан \”Нээрээ тэгчихсэн юм болов уу” гэж самгардаж явсаар 28 жил энэ улс дорвитой хөгжсөнгүй. Концесс дээр өөрийн байр суурийг хэлэхэд өмнөх концессууд ямар шугамаар явж ирснийг сайтар шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ концессууд нь хэчнээн тэрбумын өртөгтэй юм бэ гэдгийг тогтоох ёстой. Тэгэхгүй бол янз бүрийн тоонууд ярьж байна. Зарим нь өмнөх концессуудыг үргэлжлүүлж байна гэдэг. Нэг хэсэг нь сургууль, цэцэрлэг барихад концессоос өөр зам алга гэж байна. Засгийн газар нэг тайлбар хэлээд, Их хурлын гишүүд өөр тайлбар хэлээд байгаа байхгүй юу. Манай бүлэг хуралдаад ажлын хэсэг байгуулсан. Миний хувьд аль нь зөв, аль нь буруу юм гэдгийг тогтооход оролцъя гэдэг үүднээс ажлын хэсэгт орох санал гаргасан. Сүүлдээ та ахлаад яв гэсэн. Ажлын хэсэг энэ долоо хоногт шалгаад ирэх долоо хоногийн бүлгийн хурал дээр танилцуулна. Концессын жагсаалтыг Их хурлаар батална гээд байгаа юм. Үүнийг би зөвшөөрдөггүй. Миний хувьд хариуцлага үүрсэн газар нь хариуцлагаа үүрсэн шиг үүр. Ажлаа хийж чадвал дэмжинэ, чадахгүй бол хариуцлага ярина гэсэн байр суурьтай байна.

-Яг ямар ямар концессын ажлууд орж ирээд байгаа юм бол?

-Ажлын хэсэг шалгаж байгаа. Ирэх долоо хоногт мэдээлэл хийнэ.

Эх сурвалж:Өдрийн сонины дугаарт

Э.Энхболд 

ShareTweet

Related Posts

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Нийгэм

2026-06-15 17:31
Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав
Нийгэм

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

2026-06-15 15:50
18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө
Нийгэм

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

2026-06-15 14:53
}

Шинэ мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

by undesten
2026-06-15 17:31
0

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

by undesten
2026-06-15 15:50
1

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө

by undesten
2026-06-15 14:53
0

Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

by undesten
2026-06-15 14:25
0

Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ

Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ

by undesten
2026-06-15 13:53
0

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

by undesten
2026-06-15 13:40
0

Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

by undesten
2026-06-15 11:43
1

Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ  буулаа

Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрсний дараа газрын тосны үнэ буулаа

by undesten
2026-06-15 11:23
1

Энэ зундаа багтааж нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина гэв

Энэ зундаа багтааж нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина гэв

by undesten
2026-06-15 11:15
0

Нью-Йорк хотод эмх замбараагүй байдал дэгдэж, олон хүн бэртжээ

Нью-Йорк хотод эмх замбараагүй байдал дэгдэж, олон хүн бэртжээ

by undesten
2026-06-15 11:07
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай