АНУ-ын эрдэмтэд хиймэл хэвлийд хурга бойжуулах туршилт хийж байна. Эрдэмтэд дутуу төрсөн хүүхдийг эрүүл саруул хүн болгохийн тулд хиймэл хэвлий буюу \”пластик уутанд” туршилт хийжээ. Эхний удаа дутуу төрсөн хургийг бойжуулж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар АНУ-д төрсөн хүүхдийн 10 хувь нь дутуу төрснөөс болж хорвоог орхидог. Энэ тоог бууруулахын тулд шинэ туршилт явуулж байна гэв. Тэд үүнийг 10 жилд судалсны эцэст туршилтаа эхлүүлсэн байна.