Үндсэн хуулийн цэцээс Ерөнхийлөгч Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт УИХ-д хянагдахгүй” гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан дурдсан. Гэвч УИХ-ын гишүүдийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай асуудлыг хөндөж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Үгэн дээр дөрөөлөөд маргаад байх шаардлага байхгүй. Хуульд юу гэж бичсэн түүгээр л явах ёстой. Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1.1 дэх хэсэгт Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн байна. Үүнд яагаад маргаад байна вэ?.
Төрийн бүх ажил зогсоод хямралт байдалд орчихлоо. Хууль, дүрмийг өөр өөрийнхөө хүссэнд нийцүүлж тайлбарлаад, шийдвэр гаргаад байна. Үүнийг нэг талд нь гаргаад, төрийн тогтвортой байдлаа хангаад ажлаа хийцгээхгүй бол маш том хямрал руу орж төр, нийгмийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Энэ байдал даамжирвал Үндсэн хуулиа өөрчлөөд, Сонгуулийн тухай хуулиа батлаад энэ УИХ тарах ёстой. Энэ хэмжээнд л хүрнэ. Би энэ байр сууринд хатуу зогсоно. Одоо маргаанаа болиод урдах ажлаа хиймээр байна.
Аж ахуйн нэгж, компаниуд элгээрээ хэвтлээ. Өөр хоорондоо л эрх мэдэл, албан тушаалын төлөө үзээд байдаг. Нийгэм, эдийн засгийн асуудалтайгаа бүгд “үзэхгүй” л байна шүү дээ. Учраа олж, ажлаа хийж чадахгүй бол УИХ таръя гэдэгт би хамгийн түрүүнд уриалаад явна. Ажиллаж чадахгүй бол хариуцлагаа хүлээе л дээ” гэв.