УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа.
Тус Байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Ирэх онд Монголд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хурал (СОР)-д зориулан байр, байшин барих 35 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах санал гаргаж байна.
СОР-ын хурлыг эх орондоо хийж байгаа нь сайн боловч бусад улс орны өмнө заавал баян болж харагдах гээд хэрэггүй.
Зуны дэлгэр цагт хийж байгаа учраас асар майханд зохион байгуулаад аль болох бага зардлаар хийх боломжтой. Хэдүүлээ бусдын өмнө баян болж жүжиглээд яах юм” гэв.











































































