Өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан ҮХЦ-д хүсэлт гаргах тухай асуудал нь УИХ-ын гишүүдийг “Гишүүн байх 4 жилийн хугацаанд нь хуулийн байгууллагаас шалгахгүй байх”-ыг агуулгатай болохыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлж, түүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байдаг. Тэгвэл эл асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа. Тэрбээр “Би “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон даруйд бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг байх” санал гаргасан. Гэвч үүнийг мушгиж, эсрэгээр нь тайлбарлаад байна” гэв.












































































