УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар хагас коксон түлштэй холбоотой асуудал болон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ҮХЦ-д санал гаргах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан эл ҮХЦ-д хүсэлт гаргах тухай асуудал нь УИХ-ын гишүүдийг “Гишүүн байх 4 жилийн хугацаанд нь хуулийн байгууллагаас шалгахгүй байх”-ыг агуулгатай болохыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлж, түүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “С.Ганбаатарын санал болгосон “УИХ-ын гишүүнийг 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй” гэсэн асуудлыг хэлэлцэх гэж байна.Та дандаа хүний урдуур гарч ирдгээ боливол яасан юм бэ.
“Админерал”-тай Д.Амарбаясгалан холбоогүй гэж итгэл төгс хэлсэн хүн нь та шүү дээ. Хэнээс, юунаас айгаад яваад байгаа юм бэ” гэсэн байдаг.












































































