УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусан бөгөөд удахгүй прокурорт шилжүүлнэ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан тухай мэдээлэл бий.
Мөн уг хэрэгтээ нь холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ирэх 9-р сард буюу УИХ-ын намрын чуулган эхэлмэгц хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.
С.Ганбаатар харин үүнийг өөрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд МАН-ын захиалгаар хийж буй хэлмэгдүүлэлт гэж тайлбарлаж буй юм.