Өнгөрөгч аравдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -4.5°С-аар, олон жилийн дунджаас -2.9°С-аар хүйтэн байжээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь хүйтэн сар болж өнгөрлөө.
Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзэхэд нийт нутгийн 97.7 хувь нь дунджаас -1.1-ээс -6.1°С-аар хүйтэн, үлдсэн 2.3 хувь нь дунджийн орчим байжээ.
10-р сард Монгол орны хэмжээнд дунджаар 6.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 43.2 хувиар, олон жилийн дунджаас 0.5 хувиар бага буюу дунджийн орчим хур тунадас орсон байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн












































































