Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх саналаа салбарын үйлдвэрчний эвлэлд танилцуулсан. Өчигдөр орой Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, урьдчилсан тохироонд хүрсэн. Өнөөдрөөс Үйлдвэрчний эвлэлийнхэн гурван талт хэлэлцээрт орох шийдвэр гаргасан.
Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлнэ. Цаашдаа үе шаттай хоёр удаа нэмж нийт 75 хувиар нэмэх саналыг танилцуулсан. Ингээд 2026 ондоо багтаан эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг гурван сая төгрөг болгоно.
Мөн 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах учраас ажилчдын цалин 3.5 саяд хүргэхээр бэлтгэл ажилдаа орж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн нэмэгдэлд 191 тэрбум төгрөг шаардлагатай учраас төсвийн урсгал зардлаас 10 хувийг танаж 15 хувиар нэмэх боломж гаргасан.
Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрээс 157 тэрбум төгрөг гаргана. Ингэхдээ үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулж бий болгоно” гэв.









































































