Томуугийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Томуу, томуу төст өвчний мутацлагдсан вирус орж ирж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.
Энэ хүрээнд ЭМЯ-аас боловсролын байгууллагуудын улирлын амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх эсвэл цахимд шилжүүлэх саналуудыг гаргаж Боловсролын яаманд танилцуулаад буй.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад 1134 орыг томуугийн шалтгаант үйлчлүүлэгчдэд зориулан дэлгээд байна. Цаашид 740 ор нэмэлтээр дэлгэхээр бэлтгэл ажил хангагдсан гэв.
Манай улсын хувьд энэ жил 300 мянган тун вакцин авч 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгүүдийг вакцинжуулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зорилтот бүлгийн 95 хувь нь вакцинд хамрагдсан бол үр дүнтэй гэж үздэг.
Монгол Улсын хувьд вакцинжуулалт 99 хувьд хүрсэн гэдгийг онцоллоо. Тийм ч учраас шинэ хувилбартай вирусын тохиолдол эмнэл зүйн хувьд бага хүндрэлтэй, эндэгдэл багатайг байгаа гэв.










































































