ХЗДЯ-ны дад сайд Б.Солонго түр хорооны гишүүний асуултад хариуллаа.
Английн шүүхэд нотлох баримт гаргуулах асуудалд ялагдсан, Арбитрын шүүхийн асуудал дуусаагүй байгаа шүү. Бид өнөөдөр Оюу толгой төслөөс үр өгөөж, татварын орлого, ногдол ашиг авах уу гэдэг асуудлыг ярьж байгаа. Оюутолгой Монгол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ын 5 хувийн татвар төлдөг. Ирэх жил энэ компани таван тэрбумын ам.долларын ашиг олох ч 250 сая төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ.
2039, 2040 онд ногдол авахаас илүүтэй өнөөдөр ашиг авах хэрэгтэй.
Ирээдүйд орлого авах юм байна гээд хүлээгээд суух биш санхүүжилтийн схемийг хийх ёстой. Хариуцлагын тогтолцоо байхгүй. Энэ ажлыг хариуцаж дөрвөн жил ажилласны хувьд хэлэхэд хариуцлагын тогтолцоогүй, нэг талд үйлчилсэн шударга бус гэрээ байгуулсан гэв.










































































