• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 3
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Дөрвөн баавгай цатгалан учраас “хэрэг тариагүй” гэв

    Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорино

    МҮЭХ: Боловсролын салбарын цалинг энэ онд 75 хувиар нэмнэ гэж тохирсон

    Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

    Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

    Нэг шуудай шахмал түлшийг 3,750, хагас коксыг 5,000 төгрөгөөр худалдан борлуулна

    “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС-ийг АИ-92 шатахууныг 4500 төгрөгөөр зарсан асуудлаар шалгаж байна

    Иргэд орон сууцандаа шатахуун нөөцөлсөн зөрчил илэрсэн

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно

    Дэлхийн улс орнууд авто зогсооллл дараах байдлаар шийджээ

  • Улс төр
    ОХУ-ын Ерөнхийлөгч төмөр замыг Улаанбаатар хотоос гаргахыг дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийллээ

    Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Данхар төсөвтэй 20 сайдаа цөөлөхийг АН шаардлаа

    О.Цогтгэрэл: ЗГ ард түмний нүд, чихийг “торгон хөшгөөр“ торгоодог арга барилаар ажилладаг болсон

    Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

    О.Цогтгэрэл: Монголчууд нийтээрээ мөрөөдөлгүй болчихжээ

    У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

    “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

  • Эрүүл мэнд
    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

No Result
View All Result

Монголбанкны 2025 оны ОНЦЛОХ үйл явдлын товчоон

by undesten
2025-12-17 12:49
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Монголбанкны 2025 оны ОНЦЛОХ үйл явдлын товчоон
SHARETWEET

Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Монголбанк 2025 онд үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ амжилттай хангаж, нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, банкны салбарын тогтвортой байдал, харилцагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлд дэвшил гаргаж ажиллалаа.

Монгол Улс Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-тэй болж, эдийн засгийн бие даасан, хараат бус, тусгаар тогтнолоо бататгасны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа нь мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, зохицуулах үүрэгтэй Монголбанкны хувьд онцгой жил болов. Энэ хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаас онцлон танилцуулж байна.

1. Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг түүхэн дээд хэмжээнд хүргэж, нэмэгдүүлэв

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2025 онд түүхэн дээд түвшинд хүрч, 6.0 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буюу 21 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд манай улсын импортын 5.6 сарын хэрэгцээ, богино хугацаатай гадаад өр төлбөрийн 285 хувийг хангах түвшинд байна.

Сүүлийн жилүүдэд гадаад валютын албан нөөцийн бүтцийг уян хатан болгох бодлого амжилттай хэрэгжсэн нь санхүүжилт татах боломжийг өргөжүүлж, арга хэрэгслүүд нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэв. Түүнчлэн 2025 оны хоёрдугаар хагаст экспортын орлого нэмэгдсэнээр гадаад валютын орох урсгал сайжирлаа. Валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалт 2025 онд оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн боллоо.

2. Инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлтөд дарамтгүйгээр  амжилттай хэрэгжүүлэв

Гадаад худалдаа, цаг агаар, уул уурхай, төсвийн сектороос өндөр хамааралтай манай улсын хувьд инфляцыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Ялангуяа сүүлийн 1 жилийн хугацаанд төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн инфляцад үзүүлэх нөлөө өндөр байлаа. Гэсэн хэдий ч бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч улсын инфляц 2023 оны эцэст 7.1 хувь, цаашлаад 2024 онд 4.6 хувь болж бууран, инфляцын зорилтот интервалд орж, тогтворжив. Улмаар инфляцын түвшин 2025 оны 11 дүгээр сард 8.2 хувьтай байна. Өнгөрсөн 2.5 жил буюу 30 сарын дунджаар улсын инфляцын түвшин 7.7 хувьтай байна.

3. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Монгол Улсын Засгийн газартай амжилттай хамтран ажилласны үр дүнд зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээд түвшинд хүргэж сайжруулав

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+”-ээс “ВВ” түвшинд, төлөвийг “Тогтвортой”  болгон ахиулсан нь сүүлийн 13 жилийн дээд үзүүлэлт болж байна. Мөн Moody’s агентлаг манай улсын зээлжих  зэрэглэлийг “В1” түвшинд хүргэж хоёр дахь жилдээ ахиуллаа.

Зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан дээшлүүлэхэд Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад төлбөрийн чадварын ахиц, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн болон гадаад өрийн оновчтой бодлого голлон нөлөөлөв. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайжирсан нь Монгол Улсын Засгийн газар болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын зэрэглэл сайжрах боломжийг бүрдүүлж, дэлхийн санхүүгийн зах зээлээс таатай нөхцөлөөр санхүүжилт босгох боломжийг нэмэгдүүлж байна.

4. Банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилт бүхий макро зохистой бодлогын тогтолцоог амжилттай хөгжүүллээ

Монголбанк нь Төв банкны тухай хуулийн 2018 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсад макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк болон Олон улсын валютын сантай хамтран бусад орны сайн туршлага болон Олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан макро зохистой бодлогын үйл ажиллагаа, шинжилгээ, шийдвэр гаргалтын болон институцийн тогтолцоог амжилттай хөгжүүлэн ажиллуулж эхэллээ.

Энэ нь санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ, бодлого, үйл ажиллагааны шинэ шатанд хүрч байгаа нь институцийн хөгжлийн чухал дэвшил болж байна.

5. Google Pay үйлчилгээг Монгол Улсын төлбөр тооцоонд нэвтрүүлэв

Монголбанк 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор арилжааны банкнуудтай хамтран Google компанийн “Google Pay” үйлчилгээг Монгол Улсын төлбөр тооцоонд нэвтрүүллээ. “Google Pay” үйлчилгээ нь Андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг төхөөрөмж ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог.

Үүний үр дүнд Үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан Олон улсад төлбөр тооцоо хийх боломж нээгдэж, Монгол Улсын иргэдэд төлбөр тооцооны шинэ гарц бий болов. Мөн өдөр тутам 200–250 сая хэрэглэгч ашигладаг энэхүү үйлчилгээ нэвтэрснээр төлбөр тооцоо илүү хялбар болж, санхүүгийн салбарт шинэ боломжуудыг бүрдүүлж, аялал жуулчлалыг дэмжиж байна.

Монгол Улсад Apple Pay нэвтэрснээс хойш нэг жилийн дараа Google Pay-г нэвтрүүлснээр, гар утасны үйлдлийн системээс үл хамааран бүх хэрэглэгч мобайл төлбөр хийх боломжтой болж, бэлэн мөнгөний хэрэглээнээс цахим төлбөр тооцоонд шилжих үйл явц нэг шат ахилаа.

6. Монголбанкны Ерөнхийлөгч Төв банкнуудын шилдэг тэргүүнүүдийн жагсаалтад хоёр дахь жилдээ дараалан шалгарав

Олон улсын Global Finance сэтгүүлээс жил бүр гаргадаг 2025 оны “Central Banker Report Cards” тайланд Төв банкнуудын тэргүүнүүдэд өгсөн үнэлгээгээр Монголбанкны Ерөнхийлөгч “A-” үнэлгээтэйгээр дэлхийн шилдэг Төв банкны удирдлагуудын нэгээр дахин шалгарлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарын хөгжил, бүтээмжийг түүчээлэгч байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Catalyst–2025” шагнал гардуулах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч “Economic Catalyst” шагналыг хүртсэн нь бодлогын манлайллыг Олон улсын болон Үндэсний түвшинд дахин бататгав.

Ийнхүү үнэлэгдэхэд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлогын оновчтой шийдлүүд, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах арга хэмжээ, инфляцыг тогтворжуулах бодлогын зохистой хослол, макро эдийн засгийн орчныг сайжруулахад оруулсан хувь нэмрийг нь харгалзан үзжээ.

Түүнчлэн төлбөрийн системийн шинэчлэл, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх санаачилга болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах чиглэлээр Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үнэлгээний чухал үндэслэлийн нэг болсон байна.

7. Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг” бий болсны 100 жилийн ойг ёслон тэмдэглэв

Монголбанк Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийн 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Түүхт ойг тохиолдуулан төгрөгийн үнэ цэнгийн бэлгэдэл болгон “1 төгрөг” дурсгалын зоос, “Төгрөг – 100 жил” дурсгалын марк болон “Дурсгалын 100,000 төгрөг” дэвсгэртийг олон нийтийн хэрэгцээнд зориулан /гүйлгээнд хүчин төгөлдөр бус/ худалдаанд гаргалаа.

Мөн мөнгөн тэмдэгтийн түүх, хэрэглээ, ач холбогдлыг таниулах зорилгоор хүүхэд, залуус болон олон нийтийг хамруулсан сургалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн гэх мэт олон нийтийн арга хэмжээ  цуврал арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

8. Монгол Улсын төлбөрийн системийн шинэчлэлийг ахиулж, Олон улсын түвшинд хүргэв

Монголбанк ₮ картыг Олон улсын сүлжээнд ашиглах боломжийг бүрдүүлж, Хонконгийн зах зээлд нэвтрүүлсэн нь Үндэсний төлбөрийн хэрэгслийг гадаад орчинд шууд ашиглах анхны томоохон алхам боллоо. Мөн Олон улсын түвшний гүйлгээний төхөөрөмж, шийдлүүдийг нэвтрүүлэх зорилгоор хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд ₮ картыг гадаадад хүлээн авах боломжтой болгож, төлбөрийн системийн хүртээмж, өрсөлдөх чадварыг бодитоор нэмэгдүүлэв.

Төлбөр тооцооны дэд бүтцийг шинэ түвшинд гаргах зорилгоор Монголбанк дансны дугаарлалтын Олон улсын IBAN стандартыг нэвтрүүлж, банк хоорондын гүйлгээний алдаа, буцаалтын эрсдэлийг бууруулах шинэчлэл хийлээ. Мөн Олон улсын гүйлгээний мэдээллийн ISO20022 стандартад үе шаттай шилжих ажлыг эхлүүлж, банк, санхүүгийн байгууллагуудад шаардлагатай сургалт, бэлтгэл хангалтыг зохион байгууллаа.

9. Банкны салбарын тогтвортой байдлыг хангаж, Олон улсын стандартыг үе шаттай нэвтрүүлж байна

Монголбанк сүүлийн жилүүдэд банкны салбарын тогтвортой байдлыг хангах, Олон улсын жишигт нийцсэн зохицуулалтын хүрээг төлөвшүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн томоохон шинэчлэл хэрэгжүүллээ.

Үүний дагуу Базелийн Бүлэг 2–ын шаардлагад нийцсэн дотоодын  өөрийн хөрөнгийн хүрэлцээ (ICAAP) болон хөрвөх чадварын хүрэлцээ (ILAAP)–г банкны үнэлгээ, хяналтад нэвтрүүлснээр банкнууд өөрсдийн эрсдэл, хөрөнгийн зохистой байдлыг дотооддоо бодитоор үнэлж төлөвлөх боломж бүрдэв.  Түүнчлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын суурь зарчим, бодлогын баримт бичиг болон шилжилтийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлэв.

10. Төв банкны “ногоон” алсын харааг тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийн стресс тестийн шинжилгээг анх удаа гүйцэтгэлээ

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын дэргэдэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл” (The NDC partnership)-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн Засаг, Нийгмийн Комисс болон Монголбанк хамтран “Уур амьсгалын өөрчлөлт (УАӨ)-ийн эрсдэлийн хувилбар шинжилгээ, стресс тест хийх аргачлал”-ийг боловсруулж, системийн ач холбогдол бүхий 5 банкийг оролцуулаад нийт 7 банкны тоон мэдээлэлд үндэслэн туршилтаар анх удаа уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийг амжилттай хийлээ.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн санхүүгийн сектор, мөнгөний бодлого, хэрэгжилтэд үзүүлэх нөлөөг судлах, Төв банкны ногоон алсын харааг тодорхойлох, банк, санхүүгийн байгууллагын уур амьсгалын ил тод байдлын тайлагналын удирдамжийг боловсруулж, батлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

11. Зээлийн мэдээлэл нийлүүлэх протоколыг шинэчилж, зээлжих зэрэглэл тогтоох онооны системд шилжиж эхэллээ

Монголбанк Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээллийн чанар, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор “Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллийг нийлүүлэх протокол” (JSON протокол)-ыг үе шаттайгаар шинэчиллээ. Энэхүү өөрчлөлт нь мэдээллийн бүтэц, дамжуулалтын стандарт, аюулгүй байдлыг сайжруулж, цаашдын онооны системд суурилсан зээлжих зэрэглэл тогтоох шинэчлэлд суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Цаашид зээлийн ангиллын мэдээллийг лавлагаанд харуулахгүйгээр зээлдэгчийн эргэн төлөх чадвар, санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, өр-орлогын харьцаа зэрэг үзүүлэлтэд тулгуурлан зээлжих чадварыг оноогоор үнэлдэг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

12. Дээд түвшний Олон улсын хурал, хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулав

Монголбанк нь Бреттон Вүүдсийн дахин зохион бүтээх хороотой хамтран “Нийлүүлэлтийн саатал болон худалдааны шоктой үе дэх дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт Олон улсын дээд түвшний хурлыг 2025 оны 6 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Дэлхийн эдийн засагт цар тахлын дараах сэргэлтийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлт, геополитикийн түвшний хурцадмал байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй энэ үед энэхүү хурлаар мөнгөний болон төсвийн бодлогын орчин, тэдгээрийн харилцан уялдааг шинэ нөхцөлд дахин үнэлж, тогтвортой байдлыг хангах бодлогын шинэ арга зам, шийдлийг эрэлхийлэх асуудлыг хэлэлцэв.

Мөн Монголбанк нь Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын төв (SEACEN)-ийн Хүний нөөцийн 7 дугаар бага хурал болон Хүний нөөцийн захирлуудын 45 дугаар уулзалтыг 2025 оны 7 дугаар сарын 21–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Хурлын үеэр SEACEN-ийн гишүүн орны Төв банкнууд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийн эрин үед Төв банкнуудын баримтлах хүний нөөцийн бодлогын шинэ чиг хандлага, ирээдүйн ур чадвартай, дасан зохицох чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэхэд манлайллын үүргийн талаар хэлэлцэн санал солилцов.

13. Төрөлжсөн сангуудыг үр дүнтэй удирдаж, Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдлээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сангийн данс”-ыг Монголбанканд нээсэн бөгөөд Монголбанк нь төрөлжсөн сангуудын хөрөнгийн удирдлагыг Засгийн газраас батлагдсан мандатын  хүрээнд  удирдаж байна. Улмаар  Ирээдүйн өв сангийн  хөрөнгө  2025 оны 11 дүгээр сарын  эцсийн байдлаар 1,323.64 сая ам.долларт хүрч, оны эхнээс 161.58 сая ам.доллароор  буюу 13.91 хувиар өсөв. Мөн Хуримтлалын сангийн хөрөнгө  2025 оны  11 дүгээр сарын эцсийн байдлаар 759.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд сангийн мөнгөн хөрөнгөөр орон сууцны ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлж эхэлснээр тус хөтөлбөрийн санхүүжилт сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 2 дахин нэмэгдлээ.

14. Уул уурхайн бус экспорт, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжиж ажиллалаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангаж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог Олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Ноолуурын үйлдвэрүүдийн түүхий ноолуур худалдан авах санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк вексельд суурилсан санхүүжилтийн шинэ схемийг боловсруулан хэрэгжүүлж эхлэв. ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн биржийн дэмжлэгтэйгээр компанийн жилийн 12 хувийн хүүтэй, энгийн вексель гаргах боломжийг бүрдүүлснээр 2025 онд ноолуур бэлтгэл болон самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болов.

Энэхүү ажлын хүрээнд Монголбанк “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурлыг зохион байгуулав. Хуралд Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкнууд болон Олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

15. Олон улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд бэхжүүллээ

Монголбанк 2025 онд Олон улсын санхүүгийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, стратегийн ач холбогдол бүхий уулзалтуудад идэвхтэй оролцов.

Тухайлбал, ОУВС, Дэлхийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд тус бүрийн жилийн уулзалт, Британийн парламентын төлөөлөл, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзалт хийж, Монгол–БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны бага хуралд оролцсоноор худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын зах зээлд интеграцчиллыг нэмэгдүүлэх, хөгжлийн түншлэлийн боломжуудыг судлах, харилцааг шинэ шатанд бэхжүүлэв.

16. Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “Grand Bull Awards 2025” шагнал хүртлээ

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны “Grand Bull Awards 2025” шагнал гардуулах ёслолын үеэр Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “Хүртээмжтэй боловсрол” номинацид шалгарч, шагнал хүртлээ. Монголбанк, Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж, хэвлэмэл бүтээлийг 2025 онд олны хүртээл болгосон билээ.

Тайлбар толийн цахим хувилбар etoli.mn 30,000 удаагийн хандалт хийгдсэн бөгөөд хэвлэмэл хувилбарыг Улаанбаатар хотын нийтийн 5 номын сан, 21 их, дээд сургуулийн номын сан мөн 17 аймгийн номын санд тус тус байршуулж, Монгол улсын иргэн бүр ашиглах боломжийг бүрдүүлээд байна.

17. Үнэт цаасны хадгалалт, төлбөр тооцооны чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв

Монголбанк нь гадаад валютын улсын нөөц болон “Ирээдүйн өв сан” -ийн хөрөнгийн удирдлагыг Олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах хүрээнд JPMorgan банктай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Үнэт цаасны хадгалалт, төлбөр тооцооны чиглэлээр глобал кастодиан данс нээснээр хөрөнгийн багцын хадгалалтын найдвартай байдал болон төлбөр тооцооны үр ашиг нэмэгдээд байна. Гадаад төлбөр тооцооны тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор JPMorgan-ийн Нью-Йорк дахь салбарт ам.долларын ностро данс нээж, улсын ам.долларын гадаад төлбөрийн сувгийг өргөжүүлэн, гүйлгээний хурд, найдвартай байдлыг дээшлүүлэв.

Цаашид уг хамтын ажиллагаа нь Монголын арилжааны банкнууд Олон улсын нэр хүнд бүхий банкнуудтай шууд харилцах, ам.долларын харилцах данс нээх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын санхүүгийн тогтолцооны Олон улсын интеграци болон өрсөлдөх чадварыг бэхжүүлэх чухал дэмжлэг болох юм.

18. Монголбанк статистикийн цар хүрээгээ өргөжүүллээ

Санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэхийн хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас санаачилга гарган ажилласаар байна. Монголбанкны зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлд банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, Хөгжлийн банкийг хамруулан санхүүгийн салбарын ногоон зээлийн тайланг нэгтгэн олон нийтэд танилцууллаа.

Түүнчлэн, макро эдийн засгийн судалгаа, эрсдэлийн хувилбар шинжилгээнд ашиглах зорилгоор Монгол Улсын Балансын аргачлалын матрицыг бий болгож, олон нийтэд мэдээллээ. Монгол Улсын эдийн засаг дахь санхүүгийн хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 387 их наяд төгрөг байгаагаас 142 их наяд нь төгрөгөөр, 244 их наяд нь гадаад валютаар байна. Нийт санхүүгийн салбарын ногоон зээлийн үлдэгдэл 2025 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 77.0 хувиар өсөж, 2.1 их наяд төгрөгт хүрчээ.

19. Үндэсний хэмжээний мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх ажлыг эрчимжүүллээ

Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцооны удаах Харилцан үнэлгээ 2028 онд хийгдэхтэй холбогдуулан 50 гаруй байгууллагын 300 орчим төлөөллийг оролцуулсан 13 дэд ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын гурав дахь удаагийн Үндэсний эрсдэлийн үнэлгээг эхлүүллээ.

Энэ хүрээнд холбогдох байгууллагуудаас тоон болон чанарын мэдээлэл цуглуулах, асуумж боловсруулах, фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах, ирсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааг 70 гаруй хурлаар зохион байгуулж, салбарын экспертүүд, судлаачдын оролцоотой хоёр удаагийн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгээд байна.

Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл Шри Ланка улсын Харилцан үнэлгээ болон Вьетнам Улсын явцын үнэлгээнд оролцлоо. Энэ нь Монгол улс гишүүн улсын үүргээ биелүүлэхийн зэрэгцээ дараагийн шатны Харилцан үнэлгээний бэлтгэл хангахад ач холбогдолтой юм.

20. Иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж, Level-UP хөтөлбөрийг эхлүүллээ

Иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд Монголбанк холбогдох байгууллагууд хамтран 2025 онд “Дэлхийн мөнгөний долоо хоног”, “Дэлхийн хуримтлалын өдөр”, “Дансаа бүү ашиглуул” зэрэг аяныг амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 3.7 сая орчим хүнд шууд болон шууд бусаар хүрч ажиллав.

Мөн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын Ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймаг болон нийслэлийн 6 дүүрэгт амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь сурагчдад мөнгийг оновчтой удирдан санхүүгийн зөв шийдвэр гаргаж сурах, зүй зохистой хэрэглээнд дадах, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор хэрэгжиж, нийт 5033 сурагч, 149 багш хамрагдаад байна.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Санхүүгийн боловсролын  төв”-ийг нээж, Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд “Aflatoun International” байгууллагын Азийн бүсийн зохицуулагчийг Монгол Улсад урин сургалт, уулзалтууд зохион байгуулж, туршлага солилцлоо.

ShareTweet

Related Posts

Бодлогын хүүг 12.5 хувьд хүргэх, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 14.5 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
Нийгэм

2026-08-12 15:26
“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Онцлох мэдээ

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-29 16:12
Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо
Улс төр

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

2026-07-02 15:12
}

Шинэ мэдээ

Дөрвөн баавгай цатгалан учраас “хэрэг тариагүй” гэв

Дөрвөн баавгай цатгалан учраас “хэрэг тариагүй” гэв

by undesten
2026-09-02 18:56
0

Наро Банчэн хутагтын хүрээний туурь

Наро Банчэн хутагтын хүрээний туурь

by undesten
2026-09-02 18:06
0

Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорино

Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорино

by undesten
2026-09-02 17:15
0

МҮЭХ: Боловсролын салбарын цалинг энэ онд 75 хувиар нэмнэ гэж тохирсон

МҮЭХ: Боловсролын салбарын цалинг энэ онд 75 хувиар нэмнэ гэж тохирсон

by undesten
2026-09-02 15:40
0

Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

by undesten
2026-09-02 15:31
0

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Нэг шуудай шахмал түлшийг 3,750, хагас коксыг 5,000 төгрөгөөр худалдан борлуулна

by undesten
2026-09-02 13:40
0

ОХУ-ын Ерөнхийлөгч төмөр замыг Улаанбаатар хотоос гаргахыг дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч төмөр замыг Улаанбаатар хотоос гаргахыг дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийллээ

by undesten
2026-09-02 13:22
0

“Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС-ийг АИ-92 шатахууныг 4500 төгрөгөөр зарсан асуудлаар шалгаж байна

Иргэд орон сууцандаа шатахуун нөөцөлсөн зөрчил илэрсэн

by undesten
2026-09-01 18:00
0

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

by undesten
2026-09-01 15:47
0

1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно

1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно

by undesten
2026-09-01 13:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай