Эмч, багш, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэх Засгийн газрын тогтоолыг баталлаа.
-
Багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувиар, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар,
-
Эмч, ажилтны үндсэн цалинг 1-р сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар, шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг ирэх онд 50-иас багагүй хувиар нэмэгдүүлэхээр болжээ.
Дээрх цалингийн хэмжээ нь төрийн бусад салбарын шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилнэ.
-
Төрийн үйлчилгээний салбарт 152,6 мянга
-
Боловсролын салбарт 93,5 мянга
-
Эрүүл мэндийн салбарт 34,7 мянга
-
Шинжлэх ухааны салбарт 1,8 мянган албан хаагч тус тус ажиллаж байна.









































































