Монгол Улсын сайд М.Энхсайхан Монгол Улсын хууль
тогтоомж, Үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн. Үнэхээр зөрчсөн нь үнэн бол түүнийг
энэ албан тушаалд удаан суулгах хэрэг байна уу.
УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн
Л.Эрдэнэчимэг эрхэм сайдад хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Ерөнхий
сайдад хүргүүлээд байгаа. Тус албан бичигт ноцтой хэд хэдэн асуудал бий.
Тодруулбал \”Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний
ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын
болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний
Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрчсөн. Үндэсний
аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж
байна. Тиймээс М.Энхсайхан болон түүний ажлын хэсэгт хуулийн дагуу хариуцлага
тооцож, эргэх мэдээлэхийг шаардаж байна” хэмээн албан бичигт дурьджээ.
Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн гээд маш тодорхой бичсэн байгаа биз.Л.Эрдэнэчимэг гишүүн энэ үгийн утгыг ойлгохгүйдээ албан бичигтээ дурьдаагүй гэж
найдаж байна. Тиймээс М.Энхсайхан сайдыг илүү хор уршиг тарихаас нь өмнө
огцруулах, хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас давхар шаардмаар байна. Хэрвээ дээрх албан бичигт дурьдсан ноцтой
асуудал худал байвал эсрэгээрээ нийгэмд худал мэдээлэл тарааж, гүтгэсэн хэргээр
Л.Эрдэнэчимэг гишүүн хариуцлага тооцох хэрэгтэй.
Тиймээс уг асуудлыг маш яаралтай шийдвэрлэх шаардлагатай
байна. Улс орны аюулгүй байдал яригдаж байна шүү дээ.
Амар