Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсад математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж эрдэм шинжилгээний бүтээлээ туурвин олон зуун шавь бэлтгэн гаргаж, олон улсын олимпидад гаргасан амжилтаараа улс орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, “Шинэ Монгол” технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтсэн Ванданжавын Адъяасүрэнд Монгол Улсын Ардын багш цол хүртээв.









































































