ДЦС-4-ийн наймдугаар зууханд гарсан гэмтэл болон Бөөрөлжүүтийн цахилгааны станцын тэжээгч талд нь нүүрс хөлдсөнөөс доголдол үүсэж, 300МВт-ын эрчим хүч үйлдвэрлэхээс 120 МВт болж буурсан байна. Үүнээс болж Улаанбаатар хотод хоёр өдөр цахилгаан хязгаарлалаа.
Өчигдрийн байдлаар ДЦС-4-т гарсан гэмтлийг засварласнаар наймдугаар зуух бүрэн хүчин чадлаараа буюу 670 МВт эрчим хүч үйлдвэрлэж, хэвийн горимоор ажиллаж эхэлжээ.
Тус станцын бүх турбин, генератор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд нөөц тоноглолгүй учир хуучирсан станцад ямар нэг гэмтэл гарвал хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлахаас аргагүй нөхцөлд ажиллаж байна.
Гэмтэл гарсан наймдугаар зуухыг 2026 оны зун засварлахаар төлөвлөсөн байжээ.








































































