“ДЦС-4”-ийн засварын ажил ямар шатанд явж байгаа талаар ДЦС-4 ТӨХК-ийн Зуухан цехийн засварын инженер П.Баярмагнай дараах мэдээллийг өглөө.
“ДЦС-4”-ийн зууханд гарсан гэмтлийг засварлах ажлыг хоёр ээлжийн зохион байгуулалтаар 60 хүний бүрэлдэхүүнтэй засварын хэсэг 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа юм байна. Засварын ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдээд явж байгаа ба цахилгаан эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө бэлтгэлд оруулах зорилттой ажиллаж байгаа аж.







































































