Нипах вирус нь хүн-амьтны хамтын халдварт өвчин (Zoonosis) өөрөөр хэлбэл хүн болон амьтны аль алинд халдварлах чадвартай гэсэн үг. Нисдэг амьтад (Pteropus төрөл), жишээ нь сарьсан багваахай нь байгалиасаа халдвар тээдэг.
Өвчний шинж тэмдэг яаж илрэх вэ?
Нэг их хүндрээгүй үе:
-
Эхний үед нь ханиадтай төстэй шинж тэмдэг гарна: халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих, хоолой өвдөх
Хүндэрсэн шинж тэмдэг (төв мэдрэлийн системд нөлөөлөх)
-
Толгой эргэх, нойрмоглох
Тархины хурц үрэвсэл (Encephalitis):
-
24–48 цагийн дотор хүндэрч, комд орж болно
-
Хүнд амьсгалын хүндрэл үүсэх эрсдэлтэй
-
Өвдөөд эдгэрсэн өвчтөнүүдийн ойролцоогоор 20 хувь нь мэдрэлийн системийн хүндрэлийг туулна
Та халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-
Зэрлэг амьтнаас хол байх: Сарьсан багваахай, өвчтэй гахай зэрэг амьтантай газраас зайлсхий.
-
Жимсийг угааж, арилгах: Жимсийг сайтар угааж хэрэглээрэй
-
Шинэ жимсний шүүс уухгүй байх: Өвчний тархалттай бүс рүү аялж байгаа бол шинэхэн жимс, шүүс, тодорхойгүй гаралтай бүтээгдэхүүн уухгүй байх/
-
Гар угаах, маск зүүх: Өвчтэй хүнтэй ойртох, эмнэлэгт очих тохиолдолд зайлшгүй гар ариутгах, амны хаалт зүүх.
-
Өндөр эрсдэлтэй зан үйл (аялал/хоол хүнс)
-
Бангладеш, Энэтхэг, Малайз, Сингапур гол тархалттай бүсүүд рүү аялахаа азнаарай.
-
Сарьсан багваахай модны шүүсийг шимдэг тул халдвар дамжих магадлалтай
-
“Нүхэжсэн ч юм уу хэлбэр дүрс нь алдагдсан жимс бүү ид
-
Жимсэн дээр нүх, хазуулсан тэмдэг байвал шууд хая.
Дээрх вирусийн эсрэг зориулсан тусгай антивирус эм байхгүй. Өөрөөр хэлбэл шинж тэмдгийг намдаах (халуурах, амьсгал хадгалах, шингэнийг тэнцвэржүүлэх) бөгөөд өвчтөн өөрийн дархлааны хүчээр өвчнийг тэсвэрлэдэг. Эмч нарын мэдээллээр нас барах эрсдэл 40–75 хувьтай байдаг аж.
Эх сурвалж: Тайваны эрүүл мэндийн яам







































































