Мягмар гарагийн шөнө ОХУ-ын нийслэл Москва хотын төвд амиа золоислогч этгээд цагдаагийн эргүүлийн автомашины хажууд бөмбөг дэлбэлсний улмаас өөрөө нэг цагдаагийн албан хаагчийн хамт амь үрэгджээ.
Өөр хоёр цагдаагийн офицер энэ дэлбэрэлтийн улмаас шархадсан тухай Оросын дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
Хэрэг Савеловский төмөр замын өртөөний ойролцоо гарчээ.
ОХУ-ын мөрдөн байцаах хороо халдлагын мөрөөр шалгаж эхэлснээ мэдэгдсэн ч хэн үйлдсэн, ямар сэдэлтэй байсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Энэхүү халдлага нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украины нутаг дэвсгэрт халдан довтлох тушаалыг зэвсэгт хүчиндээ өгснөөс хойш яг дөрвөн жилийн дараа гарчээ.
Дайны турш ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Оросын армийн өндөр албан тушаалтнуудын амь насанд халдсан, халдахыг завдсан хэрэг хэд хэдэн удаа гарч байв.
Энэ сарын эхээр Оросын цэргийн тагнуулын албаны генерал Москва дахь гэрийнхээ ойролцоо олон удаа буудуулан хүнд шархадсан юм.
Эх сурвалж: Associated Press








































































