3-р сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 28-нд Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 03 дугаар сарын 01-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн улархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын хөндйигөөр, 05-нд Халх голын хөндийгөөр, 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 28-нд нутгийн зарим газраар, 03 дугаар сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 02-нд ихэнх нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -22…-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 06-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.










































































