УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар энэ сарын 05-ны /2026.02.05/ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан.
Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт прокурорын шийдвэр гарч, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатайгаар учруулах” гэсэн зүйл ангиар яллагдагчаар татжээ.











































































