Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлж буй.
Үүнээс улбаалж автобензин, дизель түлшний үнэ нэмэгдэх эрсдэлтэйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Д.Энхтүвшин өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр “Иран, Америкийн дайнтай холбоотойгоор Ормузын хоолой буюу дэлийн нефтийн бүтээгдэхүүний 20 орчим хувийг дамжуулдаг хоолойд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Энэ улмаас брент маркийн газрын тосны үнэ 30 хувь нэмэгдсэн. Энэ нь манай хил үнэд шууд нөлөөлнө. БНХАУ нефть бүтээгдэхүүн гаргахыг хориглохоор шийдвэрлэсэн тул энэ онд тус улсаас импортоор нефтийн бүтээгдэхүүн авч чадахгүй. Зөвхөн ОХУ-аас 100 хувь авахаар болж байна.
Өмнө мэдээлж байснаар энгийн АИ-92 автобензиний үнийг тогтворжуулсан. 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Тонн тутамд 705 ам.доллар. Гэхдээ энэ үнэ дээш, доош 30 хувь хөдөлбөл аль нэг улсын санаачилгаар өөрчлөлт оруулах заалттай. Ойрын гурван сард энгийн АИ-92 автобензин дээр үнийн өөрчлөлт гарахгүй.
Харин үнэ чөлөөлсөн евро-5, дизелийн түлш дээр үнийн хэлбэлзэл үүсэхийг үгүйсгэхгүй” гэлээ.








































































