Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг номын баяр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийтийн номын санд Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс \”Уулзалт” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Баянзүрх дүүргийн иргэн, бэлтгэл хошууч генерал Ч.Улаанхүү уригдан оролцсон юм. Мөн Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч оюутан залуус оролцож дүүргийн нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бэлтгэл хошууч генерал Ч.Улаанхүү өөрийн бүтээл болох \”Цэргийн аюулгүй байдал”, \”Аюулгүй байдлын үндэс”, \”Аюулгүй байдлын онол, арга зүй” зэрэг номуудаа танилцуулсан. Мөн өөрийн гавьяаны намтар түүхээ залуу хойч үетэйгээ хуваалцан дурсамж дүүрэн яриа өрнүүллээ хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.