Уг нь \”дэм дэмэндээ” гэх нэртэй аяныг О.Магнай
Сонгинохайрхан дүүрэгт өрнүүлж байна. Гэвч энэ нь аян гэхээсээ илүүтэйгээр
сонгуулийн сурталчилгаатай төстэй байв. Иргэдтэй уулзаж ярилцаж буй сэдэв нь
ирэх сонгууль, нэр дэвшигч, иргэдийн сонголт. Ийм сэдвээр сонгуулийн
сурталчилгааны үеэр л ярилцдаг. Харин
иргэддээ тусалж, дэмжих зорилготой аянд сонгууль ярих огт шаардлагагүй.
Тэгэхээр О.Магнай иргэд туслах нэртэйгээр сонгуулийн сурталчилгаагаа хийгээд
явна уу гэж хардах үндэслэл болж байна. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо шалгаж,
хууль зөрчсөн бол хариуцлага тооцох л хэрэгтэй. Эсвэл О.Магнайд тусгайлан
сонгуулийн сурталчилгаагаа хийх эрх олгочихсон юм уу.
Undesten.mn