Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох ёстой байсан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар, УИХ-ын гишүүн Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээлсэн.
Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учраас чуулганы өнөөдрийн хуралдааныг хойшлууллаа.
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мөн мэдэгдээд байгаа билээ.












































































