Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж буй.
Тухайлбал энэ сарын 23-ны өдөр улсын дугааргүй 268 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцжээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцдог.
Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас сануулав.












































































