Энэ сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж буцаж эргэсэн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтыг хийж, зөрчил гаргасан хоёр тээврийн хэрэгслийн жолоочид тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7.48 дахь хэсэгт заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгож хариуцлага тооцжээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.48 3амын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.










































































