МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа дараах байдлаар бүрдүүлж, намынхаа УЗ-д танилцуулж байгаа аж.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УЗ-өөр хэлэлцээд Ерөнхий сайдын танилцуулсан бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт орох магадлалтай юм.
Н.Учралын хамтарч ажиллахаар сонгосон сайд нартай танилцана уу.
-
Тэргүүн шатар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд - Ж.Энхбаяр
-
Шадар сайд - Н.Номтойбаяр
-
Шадар сайд - Т.Доржханд
-
ЗГХЭГ-ын дарга - Б.Энхбаяр
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.Амарсайхан
-
Сангийн сайд - З.Мэндсайхан
-
Батлан хамгаалахын сайд - Д.Батлут
-
Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг
-
Боловсролын сайд - Л.Энх-Амгалан
-
Эрүүл мэндийн сайд - Э.Батшугар
-
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд - Ж.Алдаржавхлан
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Т.Аубакир
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.Идэрбат
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд - Г.Дамдинням
-
Зам, тээврийн сайд - Б.Дэлгэрсайхан
-
Барилга, хот байгуулалтын сайд - Э.Бат-Амгалан
-
Эрчим хүчний сайд - Б.Найдалаа
-
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд - Ч.Номин
-
Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд - Ц.Сандаг-Очир
Ийнхүү өмнөх танхимд ажиллаж байсан 10 сайд улирч, шинээр С.Амарсайхан, Ч.Номин, Н.Номтойбаяр тэргүүтэй 9 сайд нэмэгдэж байна.












































































