Трамп Иранд хандан Ормузын хоолойг нээхэд 48 цагийн хугацаа өгч, биелүүлэхгүй бол хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
Харин Ираны удирдлагууд энэ шаардлагыг “тэнэглэл” гэжээ. Мөн Ираны армийн командлалаас “хэрвээ манай дэд бүтэц рүү дайрвал та нарын өмнө тамын хаалга нээгдэх болно” гэж АНУ-ыг сүрдүүлсэн байна.
Тэгвэл Израйлын Ерөнхий сайд Нетаньяху бямба гарагийн орой “Бид дайсныг үргэлжлүүлэн бут цохих болно” гэж мэдэгдсэний дараа Израйлын арми Ираны Махшахр дахь нефть химийн цогцолборт цохилт өглөө.
Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар талууд энгийн номхон иргэдийг онилж эхэллээ. Хэрвээ ийм зүйл бол тэд бүгд дайны гэмт хэрэгтэн болно гэж дэлхийн томоохон хэвлэлүүдэд бичжээ.












































































