УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурал өнөөдөр 10:00 цагт товлогджээ. Энэ удаагийн хурлаа тус дэд хороонд 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх юм байна.
Энэ дунд УИХ-ын гишүүн М.Нарантуяа Наратай холбоотой 48 өргөдөл гомдол байгаа аж.
Энэ талаар М.Нарантуяа Нара “Намайг олон нийтийн сүлжээгээр бусдыг доромжилж нэр төр, алдар хүндэд халдсан, төрийн албаны нэр хүндийг унагаасан, өсвөр насны залууст сөрөг үлгэр дуурайл үзүүлсэн, УИХ-ын гишүүний нэр хүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан зэрэг агуулгатай гомдлууд ирсэн байна. Эдгээр 48 гомдлыг өөр өөр хүмүүс ирүүлсэн боловч үг үсэг, цэг, таслал нь яг ижилхэн байгаа юм. Тэгэхээр троллуудын хүсэлтээр Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна” хэмээв.











































































