Pro Box TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Барбадосын боксчин Кобиа Бредитэй АНУ-ын Мэрилэнд мужид тулалдлаа.
Тулаан 10 үе үргэлжилснээр шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган авч мөнгөн бүсийн эзэн болов.
Ингэснээр гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 15 удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан амжилттай байна.











































































