Нийтийн тээврийн бодлогын газраас 1000 төгрөг төлөөд гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэдгийг мэдэгдлээ.
Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө суух болон буухдаа төлдөг байсан.
Харин энэ сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг буюу зөвхөн суухдаа л төлбөрийн карт уншуулдаг болсон.
Ингэснээр дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болж байгаа юм. Харин 1000 төгрөг төлөөд өдөрт гурван удаа дамжин суух боломж нь хэвээрээ аж.











































































