Куба улс дизель түлш болон мазутын нөөцгүй болсон гэж тус улсын эрчим хүч, уул уурхайн сайд Висенте де ла О Леви мэдэгдлээ. Түүний хэлснээр, АНУ-ын хоригийн улмаас түлшний нийлүүлэлт тасалдаж, улсын эрчим хүчний систем маш хүнд байдалд орсон байна. Хавана хотын олон айл өдөрт 20-22 цаг цахилгаангүй байгаа аж.
Мөн эмнэлэг, сургууль, төрийн байгууллагуудын ажилд хүндрэл үүсч, аялал жуулчлалын салбар нь ч хүнд байдалд оржээ.
Сайд хэлэхдээ, Куба одоогоор зөвхөн дотоодын хий, сэргээгдэх эрчим хүчээр системээ ажиллуулж байгаа бөгөөд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ, тээврийн зардал өссөн нь асуудлыг улам хүндрүүлж байна гэжээ.
Куба нь Венесуэль болон Мексикээс нефть авдаг байсан. Гэвч Дональд Трамп Кубад түлш нийлүүлдэг байсан орнуудад тариф тогтоож эхэлснээр асуудал хүндэрсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
© 2018 UNDESTEN.MN