\”Боловсрол суваг\” телевизээс зохион хоёр дах жилдээ зохион байгуулж буй \”Яг түүн шиг шоу” үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байна. Шинэ дугаар гарах бүрт оролцогчдын өрсөлдөөн улам ширүүсч үзүүлбэрүүд яван чангарч байна гэлтэй. Тус шоунд сэтгэл зүрхээ шингээн ур чадвар, авьяасаараа гайхагдсан хэд хэдэн уран бүтээлч бий. Жишээлбэл С.Гантогоогийн нэг өдрийн амьдрал яг түүн шиг шоутай салшгүй холбогдох болсон. Тэрээр Ритай Обейрагийн дүрийг бүтээхдээ өдөр шөнөгүй бүжгийн шахуу бэлтгэлээ хийж уйгагүй хөдөлмөрлөсний эцэст үзэгчид шүүгчдээс өндөр оноог авч ялалт байгуулсан.
Мөн Г.Мэнд-Амарын үзүүлбэрүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр энэ шоунд үнэхээр чин сэтгэлээ зориулж дүрдээ орж хувирч чаддаг уран бүтээлч юм. Үүнээс харахад зарим оролцогчдод нэвтрүүлэг гарах долоо хоног хаана ч хүрэлцдэггүй мэт санагддаг.
Тэгвэл тус шоунд назгай оролцдог хэд хэдэн оролцогч байдгийг та үзүүлбэрүүдээс анзаарсан болов уу.Үүний нэг нь А.Хишигдалай юм. Тэрээр гурав дах дугаарт Селин Дионыг дууриаж ялалт байгуулсан. Гэвч сүүлийн хэдэн дугаарт ялалт байгуулсан бол болоо мэтээр сулбагар оролцож үзэгчдийг уйдаах болсон. Түүнийг ийн нэрлэсний учир нь шоугаа орхигдуулан Герман улсад аялж яваа аж. Зарим үзэгчид ч түүнийг финалын шатанд шалгарч чадахгүй гэдгээ мэдээд явчихлаа гэх зэргээр сошиал сүлжээнд саналаа хуваалцаж байна. Ямартай ч дараагийн дугаарт хэрхэн дүрд хувирахыг харах үлдлээ. Мөн тус шоуны Гала тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 9-ны баасан гарагт 19 цагаас болох гэнэ.