Битүү машинд 40 минутын туршид түгжигдэн байсан нэг настай охиныг цагдаагийн албан хаагчид аварчээ. Эцэг эх нь дэлгүүр орсон бөгөөд цоожтой машинд хүүхэд уйлахыг сонссон иргэд цагдаад дуудлага өгсөнөөр охиныг аварч чадсан байна. Хэрвээ цаг алдсан бол … ?
Эцэг эхчүүд минь та бүгд л ийм алдаа гаргаж болохгүй шүү. Битүү автомашин дотор гадаах темпратураас хоёр дахин илүү халуун байдаг. Өөрөөр хэлбэл гадаа 30 хэм халуун бол автомашин дотор 60 хэм халуун байна гэсэн үг. Ийм халууныг бяцхан үрс хэр удаан тэсэх вэ. Амьдаар нь шарж байгаагаас ялгаа юу байх билээ. Анхаарал болгоомжтой байгаарай.